MSports logo
Энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээнд манай улсын есөн тамирчин оролцоно
  • М
    Мөнхбаясгалан

    3 сарын 11

  • Энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээнд манай улсын есөн тамирчин оролцоно

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээн Гүржийн Тбилиси хотод болохоор болсон.

    Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд нийт 55 орны 440 гаруй тамирчин мэдүүлэг өгсөн байна. Монгол улсыг төлөөлж дөрвөн жинд есөн жүдоч оролцохоор бүртгүүлсэн байна. 

    Энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээнд манай улсын есөн тамирчин оролцоно

    Үүнд:

    Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, Н.Мэндсайхан.

    66 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт К.Ёолк, олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж.

    73 кг-д олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар нар оролцохоор болсон байна.

    Энэ оны гурав дахь “Их дуулга” тэмцээнд манай улсын есөн тамирчин оролцоно

    Эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу мастер А.Мишээ.

    57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Цэндбазар.

    63 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн.

    -78 кг-д спортын мастер Ж.Урангоо нар зодоглох юм.