The MongolZ баг ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтуудаа амжилттай хийж плэй-оффт шалгараад байна. Тэд ийнхүү дараагийн шатад шалгарснаар Швед улсын Стокхольм хотод болох ESL Pro League Season 23 тэмцээний заалны тоглолтод оролцох юм. Тоглолт хийх өдөр гуравдугаар сарын 13-ний 17-н цагт болох бөгөөд NAVI багтай таараад байна.
The MongolZ баг Швед улсыг зорилоо
3 сарын 11
Энэ тэмцээнд нийт 24 баг оролцсоноос найман баг шалгарч үлдээд байна. The MongolZ баг тэмцээний хоёрдугаар хэсэгт урилгаар оролцсон бөгөөд хоёрдугаар шатны тоглолтдоо дөрвөн тоглолт хийж ялалт байгуулснаар Швед улсыг зориод байна.
The MongolZ баг тэмцээний эхний тоглолтоо paiN багийн эсрэг тоглож 2:0 гэсэн үр дүнтэй эхний ялалтаа байгуулсан. Дараагийн тоглолт Aurora багийн эсрэг 2:0 гэсэн харьцаатай хожсон. Гурав дахь тоглолт нь MOUZ багийн эсрэг тоглож 0:2 гэсэн үр дүнтэй хожигдож. Шигшээ шатад шалгарах тоглолтоо 3DMAX багийн эсрэг хийж 2:1 харьцаатай ялалт байгуулж энэхүү тэмцээний шигшээ шатад шалгараад байна.
Энэ удаагийн ESL Pro League Season 23 болон BLAST Rotterdam тэмцээнүүдэд The MongolZ багийн дасгалжуулагч “Maaraa” нь эдгээр тэмцээнүүдэд биечлэн оролцох боломжгүй болсон бөгөөд онлайнаар багтаа дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.





