Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн шөвгийн 16-ийн эхний дөрвөн тоглолт явагдлаа. Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн 6 баг, Испанийн 3 баг, Германы 2 баг, Франц, Турк, Итали, Португал, Норвегийн тус бүр 1 баг шөвгийн 16-д үлдсэн билээ.
/Турк/ Галатасарай 1:0 Ливерпүүл /Англи/
Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн тоглолтыг нээж, Туркийн аварга Галатасарай клуб өөрсдийн “Rams Park” цэнгэлдэх хүрээлэндээ Английн аварга Ливерпүүл клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтын 7 дахь минутад Галатасарай клубийн довтлогч Виктор Осимхений дамжуулалтаар Марио Лемина мөргөж гоол оруулж, үндсэн цагт талбайн эзэн Галатасарай клуб 1:0 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тус хоёр багийн хариу тоглолт 3-р сарын 19-нд 04:00 цагаас Ливерпүүл клубийн “Anfield” цэнгэлдэхэд явагдана.





