Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез Парисын олимпод долоон сартай бие давхар хэрнээ, олимпын наадмыг өнжилгүй оролцсон байна. Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын тамирчин Элизабет Тартаковскиг 15:13-аар ялсан боловч хоёрдугаар шатанд БНСУ-ын Жён Ха Ёнгд 7:15-аар ялагдсан байна.
Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез 7 сартай бие давхар ч олимпод оролцжээ
Т
Төгсбаясгалан
7 сарын 31
Тэрбээр олимпын тэмцээнээ өндөрлүүлсний дараа өөрийн инстаграм хуудсаар дамжуулан бие давхар гэдгээ зарлажээ. Египет тамирчин бүсгүй 2014 оноос хойш илд сэлэмний төрөлд (sabre) шигшээ багийн гишүүн болсон бөгөөд түүнээс хойш 2016, 2020, 2024 оны олимпод оролцсон нь энэ юм.