MSports logo
Олимпын 8.8 сая ширхэг тасалбар зарагджээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 23

  • Олимпын 8.8 сая ширхэг тасалбар зарагджээ

    Нээлтийн ёслол болоход гурав хоногийн хугацаа үлдээд буй энэ үед борлуулсан тасалбарын тоо түүхэн дээд үзүүлэлт буюу 8.8 саяд хүрч, 2000 тамирчин Олимпын тосгондоо хэдийнээ байрлаад байгаа тухай Парисын олимпыг зохион байгуулагчид мэдээллээ. 

    "Бэлтгэл ажил маш сайн явагдаж байна. Олимпын нээлт ерөнхийдөө бэлэн болоод байна. Асар өндөр сонор сэрэмжтэй байж, өчүүхэн ч сорилтыг үл тоомсорлохгүйгээр дэлхийн хамгийн нарийн арга хэмжээг зохион байгуулах хороо ажиллаж байна. Энэ нь бидэнд асар их итгэл найдварыг төрүүлж байна” хэмээн Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Парис хотноо мэдэгдсэн байна.

    Олимпын 8.8 сая ширхэг тасалбар зарагджээ
    Олимпын 8.8 сая ширхэг тасалбар зарагджээ