MSports logo
АНУ Германыг 92-88 харьцаатай хожсоноор олимпын өмнөх аялалаа дуусгалаа
  • Н
    Нанва

    7 сарын 23

  • АНУ Германыг 92-88 харьцаатай хожсоноор олимпын өмнөх аялалаа дуусгалаа

    АНУ-н шигшээ баг ДАШТ-ий аварга Германыг 92:88-аар буулган авч 5:0 харьцаатайгаар Парисын наадам эхлэхийн өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтоо дуусгалаа. Тоглолтын турш хоёр баг ширүүхэн өрсөлдөж 4-р үед 82:81 харьцаатайгаар Герман тэргүүлж байв. 
    Харин сүүлийн үед 4 минутад Леброн Жеймс 11 оноо дарааллан авч ахин лидер гэдгээ харууллаа.

    АНУ Германыг 92-88 харьцаатай хожсоноор олимпын өмнөх аялалаа дуусгалаа

    Үүний араас Жоэл Эмбийд 15 оноо, Стивен Көрри 13 оноо, Энтони Дэвис болон Энтони Эдвардс 11, 10 оноог тус тус авсан бол 
    Германы Орландо Мэжикийн залуу од Франц Вагнер 7 самбар, 4 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалтаар 18 оноо авсан байна. 

    АНУ Германыг 92-88 харьцаатай хожсоноор олимпын өмнөх аялалаа дуусгалаа

    39 настай NBA-н хамгийн ахмад тоглогч тэрээр бөмбөг таслалт, блок хийн зургаан самбар, дөрвөн оновчтой дамжуулалт гүйцэтгэж 92-88 харьцаатай ялалт байгуулахдаа 20 оноотой тоглолтыг дуусгалаа.
    Мөн Леброн жеймс нь Парис-2024 олимпын нээлтэд АНУ-ын тугчаар оролцох анхны сагсан бөмбөгийн тамирчин болж байгаа юм.

    АНУ Германыг 92-88 харьцаатай хожсоноор олимпын өмнөх аялалаа дуусгалаа