MSports logo
Домогт Н.Салуквазе аавынхаа хүслийг биелүүлэхээр 10 дахь удаагаа олимпод оролцоно
  • Н
    Нанва

    7 сарын 22

  • Домогт Н.Салуквазе аавынхаа хүслийг биелүүлэхээр 10 дахь удаагаа олимпод оролцоно

    Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, Европ тивийн 3 удаагийн аварга, Гүрж улсын нэрт тамирчин, буудлага спортын дэлхийн од Нино Салуквазе 10 дахь удаагаа Парис-2024 наадамд оролцохоор болжээ. 
    Олимпын бэлтгэлийн сүүлийн шатандаа явж байгаа тухайгаа Баку сонины сэтгүүлчдэд хэлэхдээ "Арван олимп бол миний бүх амьдрал, анхны олимпын дараа би 10 наадамд оролцоно гэж төсөөлж ч чадахгүй байсан. Хожсоны дараах төрдөг хөөрөх мэдрэмж намайг өдөр бүр шаргуу бэлтгэл хийхэд нөлөөлсөн” гэжээ.

    Домогт Н.Салуквазе аавынхаа хүслийг биелүүлэхээр 10 дахь удаагаа олимпод оролцоно

    Олимпын аяллаа үргэлжлүүлэх шийдвэрт нь 80-аад оны дунд үеэс түүний дасгалжуулагчаар ажиллаж байсан 92 настай аав Вахтанг их нөлөөлсөн бөгөөд Салуквазе хэлэхдээ "Тэр надад "Нино, би чамайг залуу гэж бодсон, Яагаад дараагийн олимпод оролцохгүй гэж? Энэ нь арван олимпод оролцсон дээд амжилтыг тогтоох болно” хэмээн хэлж байсан” гэж Салуквадзе Olympics.com сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
    Дасгалжуулагч болох хүсэл эрмэлзлээсээ болоод бага зэрэг эргэлзэж байсан ч тэрээр "Аав бол миний шүтээн, би түүнд хичээнэ гэж хэлсэн" гэжээ.

    Домогт Н.Салуквазе аавынхаа хүслийг биелүүлэхээр 10 дахь удаагаа олимпод оролцоно

    Салуквадзе нь 19 настайдаа 1988 онд Сөүлд болсон наадамд 25 метр спорт гар бууны төрөлд алт, 10 метр хийн гар бууны төрөлд мөнгө, ЗХУ-ын тамирчдаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд 1993 оноос Токио-2024 олимп хүртэл 8 олимпод өөрийн эх орон Гүрж улсын нэрийн өмнөөс хүн төрөлхтний их баяр олимпын наадамд оролцсон. Ингэхдээ 2008 оны Бээжингийн олимпод 10 метрийн хийн гар бууны төрөлд 39 насандаа хүрэл медаль хүртэж байсан агуу тамирчин юм.

    Өөрөөр хэлбэл 1988 оны олимп алт, мөнгөн медаль хүртсэнээсээ 20 жилийн дараа олимпын наадмаас аваагүй байсан хүрэл медалиа хүртэж, олимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин болсон юм.

    Домогт Н.Салуквазе аавынхаа хүслийг биелүүлэхээр 10 дахь удаагаа олимпод оролцоно