Өнөөдөр Улсын харцага Г.Ганхуяг, цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан Г.Хишигбат нараас допинг илэрсэн гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Тэгвэл Улсын харцага Г.Ганхуяг энэ талаар мэдээлэл өгсөн байна. Түүний шинжилгээнээс допингийн төрлийн фуросемид гэх бодис илэрсэн байсан ба доорх мэдэгдлийг өгчээ.
Г.Ганхуяг: Надаас допинг илрээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээний элемент илэрсэн
7 сарын 22
Өнөөдөр ХЗДЯ-нд очиж хариугаа авсан. Надаас допинг илрээгүй. Харин өөр эргэлзээтэй асуудал болсон. Надаас фуросемид төрлийн эмний элемент илэрсэн. Гэхдээ WADA-гийн дүрмээр тухайн элемент 20 мм-ээс дээш бол хэрэглэсэнд тооцдог. Харин 20 мм-ээс доош бол хэрэглээгүй, илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гэж үзнэ. Миний шинжилгээний хариугаар 20 мм-ээс доош буюу сөрөг гэж гарсан байна. Цаасан дээр дүрмийн дагуу ингээд бичсэн байна. Энэхүү эм нь тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хөөдөг үйлчилгээтэй эм юм. Өмнө нь хэрэглэж байгаагүй хэмээжээ.
Мөн тэрбээр удахгүй тайлбарлаж, хэвлэлийн хурал хийх ба иргэдийг тэнцвэртэй, бодитой мэдээлэл аваасай хэмээн хүсэж буйгаа илэрхийлжээ.
Улсын харцага Г.Ганхуягаас илэрсэн гэх Furosemide нь WADA-ын хориглосон бодисын S5 ангилалд багтдаг байна.
Эх сурвалж: Ergelt.mn