Испанийн домогт тамирчин Рафаэль Надаль бүтэн жил бэртлийн улмаас эх спортоосоо хөндийрөөд байсан бол өчигдөр “Брисбэн Интернэйшнл” цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнд Доминик Тиемийг ялж, тус тэмцээний аварга боллоо. 349 хоногийн дараа анхны ганцаарчилсан тоглолтоо хийсэн Надаль 7-5 6-1 харьцаатайгаар хоёр сэт илүүрхсэн байна. Испанийн "Их дуулга"-ын 22 удаагийн аварга Рафаэль Надалийн замналын сүүлчийн жил байх болно хэмээн мэдэгдсэн байна. 37 настай Надаль хэлэхдээ "Энэ жил талбайн теннисний замналын минь хамгийн хэцүү жилүүдийн нэг байж магадгүй. Одоо тоглолт бүр сэтгэл хөдөлгөм, чухал санагдаж байна" хэмээн тоглолтын дараах сэтгэгдлээ үлдээжээ. Хамгийн сүүлд Надаль 2023 оны Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт Маккензи Макдоналд бэртлийн улмаас ялагдаж,түүнээс хойш нэг ч тэмцээнд оролцоогүй байсан юм. Одоо нэгдүгээр сарын 14-нд Мельбурн хотноо зохиогдох “Австралийн нээлттэй” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард зүүн ташаандаа хагалгаанд орсон бөгөөд түүнээс хойш дэлхийн чансааны 672 хүртэл ухарсан байна.
Рафаэль Надаль бэртлээсээ эргэн ирж, анхны тэмцээндээ ялалт байгууллаа
Ө
Өсөхбаяр
1 сарын 3