MSports logo
The MongolZ баг өнөөдөр “PGL Cluj-Napoca 2025” тэмцээний эхний тоглолтоо хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 14

  • The MongolZ баг өнөөдөр “PGL Cluj-Napoca 2025” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

    Цахим спортын CS2 төрлийн S Tier буюу хамгийн өндөр зэрэглэлийн гэгдэх “PGL Cluj-Napoca 2025” тэмцээн өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ.

    Нийт 1,250,000 ам долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг чансаагаараа түрүүлэх магадлал хамгийн өндөр нэрлэгдэж байгаа нь онцлууштай.

    Тэмцээнд нийт 16 баг Швецарь системээр Best Of 3 журмаар өрсөлдөнө.

    Манай баг эхний тоглолтоо 10:00 цагаас АНУ-ын Complexity багтай 22:00 цагаас тоглох хуваарьтай байна. Complexity баг нь дэлхийн чансаатай 23-т эрэмбэлэгдэж байгаа ба өмнө нь 5 удаа таарч тоглоход 3 удаа The MongolZ-ын ялалтаар өндөрлөж байжээ.

    The MongolZ баг өнөөдөр “PGL Cluj-Napoca 2025” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

    The Mongolz багийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон  “IEM Katowice 2025” тэмцээний хагас шигшээд шалгарч Дэлхийн чансаанд 3-р байр хүртэл чансаагаа ахиулсан тул тус тэмцээний гол өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж байна. Мөн MOUZ, Eternal Fire, Virtus pro, Faze, Falcons зэрэг Америк, Европын шилдэг багууд аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн боллоо.