MSports logo
Тhe MongolZ баг “IEM Rio” тэмцээнд 8-р байранд орлоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • Тhe MongolZ баг “IEM Rio” тэмцээнд 8-р байранд орлоо

    Бразилын нийслэл Рио де Жанейро хотод болж буй Испортын CS2 төрлийн “Intel Extreme Masters-Rio 2024” тэмцээнд манай улсаас The MongolZ баг амжилттай оролцлоо.

    Тэмцээний Доод шат руу унасан The MongolZ баг хагас шигшээ шатанд Eternal Fire багтай учраа тааран өрсөлдлөө. Манай цагаар 10-р сарын 09-ны 22:00 цагаас Туркийн Eternal Fire багтай Best of 3 дүрмийн дагуу өрсөлдөж 2-1 /13-2, 8-13, 13-4/ харьцаатай буулгаж авав. Тэд хэсгээс шалгарах эрхийн төлөө B хэсэгт өмнө нь буулгаж авсан ОХУ-ын Virtus Pro багтай дахин учраа таарлаа. Тэдний өрсөлдөөн шөнөө 03:00 цагаас эхэлсэн ба Best of 3 дүрмийн дагуу өрсөлдөв. Ялсан баг нь шигшээ хэсгээсээ шалгарах хариуцлагатай тоглолтод Virtus Pro баг тун нягт тоглож, өмнөх алдаагаа давталгүй 2-0 /13-10, 13-3/ харьцаатай ялалт байгуулснаар манай баг ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна. 

    Тhe MongolZ баг “IEM Rio” тэмцээнд 8-р байранд орлоо

    Нийт 250,000$-ын шагналын сантай тус тэмцээний 8-р байранд шалгарснаар 6000$-ын шагналтайгаар Бразилаас буцаж байна.