MSports logo
WNBA: Линкс цувралын тав дахь тоглолтод Саныг буулган авч финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 9

  • WNBA: Линкс цувралын тав дахь тоглолтод Саныг буулган авч финалд шалгарлаа

    Миннесота Линкс болон Коннектикут Сан багууд WNBA-ийн хагас шигшээд учраа тааран өрсөлдлөө. Миннесота багийг талбайд нь долоо дараалан хожсон Сан багтай учраа таарсан тэд цувралыг шийдвэрлэх тав дахь тоглолтод гайхалтай тоглолтыг үзүүлж, 88-77 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү тэд хар талбай дээрх хар цувралаа зогсоохын сацуу Нью-Йорк хотыг зорих тасалбараа захиалав.

    WNBA-ийн энэ жилийн MVP-ийн шагналд хүчтэй өрсөлдөн хоёрдугаар байрт бичигдсэн оны шилдэг хамгаалан тоглогч Нафиса Коллиер 16 довтолгооны 10-ыг нь амжилттай болгохын хажуугаар 11 самбар, 4 оновчтой дамжуулалт, 4 блок гүйцэтгэн 27 оноо авч багаа хожил байгуулахад том нэмэр оруулжээ. ESPN Stats & Info-ийн мэдээлснээр тэрээр плей-оффын гурван тоглолтод дараалан 25 оноо, 10 самбараас бөмбөг авсан анхны тоглогч болжээ.

    WNBA: Линкс цувралын тав дахь тоглолтод Саныг буулган авч финалд шалгарлаа

    WNBA-ийн 2024 оны аваргын төлөө лигийн Зүүн, Баруун бүсийн шилдэг багууд учраа таарч байна. Нью-Йорк Лайбирти баг лигийг довтолгоогоор тэргүүлсэн бол Миннесота Линкс лигийн шилдэг хамгаалалтын баг юм. Цуврал 10-р сарын 11-нд Нью-Йорк хотноо эхэлнэ.