MSports logo
Паралимп: ОУХМ У.Сүрэнжав мөнгөн медалийн болзол хангалаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 29

  • Паралимп: ОУХМ У.Сүрэнжав мөнгөн медалийн болзол хангалаа

    Парис-2024 паралимпын наадмын К44 буюу таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ У.Сүрэнжав хагас шигшээд өнгөрсөн жилийн Дэлхийн аварга, Мексик улсын хүчирхэг тамирчин болох Жессика Гарсиаг 13-5 харьцаатай буулган авч, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

    Ийнхүү 17 дахь удаагийн паралимпын наадмын анхны медалийг У.Сүрэнжав эх орондоо авчрах нь ээ. Энэхүү амжилт нь монголын Таеквондогийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээж байна.

    Тэрбээр алтан медалийн төлөө Иран болон Гүржийн тамирчдын аль ялсантай 03:00 цагаас тулалдана.

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover