𝐗𝐕𝐈𝐈 дахь удаагийн паралимпын наадмын эхний өдөр Байт харвааны нээлттэй ангиллын Рекувр төрөлд Спортын Мастер Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ нар 23:00 цагаас цэц мэргэнээ сорин өрсөлдөх гэж байна.
Тэдний төрөлд дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдэж буй өнгөрсөн оны Дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Ян Ву болон хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Колумбын тамирчин Мариа Моника, Рио 2016 паралимпын хүрэл медальт Польшийн тамирчин Милена Олсзевска нар өрсөлдөж байна.
Спортын мастер Буянжаргалын Оюу-эрдэнэ нь өмнө нь Лондон-2012 паралимпод 𝟔-р байр, Рио-2016 паралимпод 𝟗-р байранд шалгарч байсан туршлагатай тамирчин бөгөөд 2024 оны Дэлхийн чансаа тогтоох тэмцээн алтан медаль, 2023 оны Паралимпын эрх олгох Ази тивийн АШТ-д алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр дэлхийн чансааны 14-т бичигдэж байна.