MSports logo
Паралимпын наадамд Монгол тамирчдын салхийг хагалж уралдсан Х.Номуун хоёр дахь гараанд гарч амжилттай уралдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 29

  • Паралимпын наадамд Монгол тамирчдын салхийг хагалж уралдсан Х.Номуун хоёр дахь гараанд гарч амжилттай уралдлаа

    Өнөөдөр Монголын Пара тамирчдын салхийг хагалж усан спортын S6 ангилал буюу эмэгтэйчүүдийн 50м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын Үндэсний шигшээ баг, We Aquastic клубийн тамирчин Хүрэлийн Номуун өрсөлдлөө. Паралимпын наадмын усан спортын төрөлд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон Хүрэлийн Номуун 50м-ын чөлөөт сэлэлтийн төрөлд амжилттай уралдав. Тэрбээр уралдааны хоёр дахь гараанд дэлхийн шилдэг пара тамирчидтай мөр зэрэгцэн уралдаж 47.77 амжилттайгаар 7-р байранд барианд орсон юм.

    Түүний төрөлд Паралимпын цоо шинэ рекордыг БНХАУ-ын тамирчин Юуяан Жиан тогтоолоо. Тэрбээр эхний гараанд гарч уралдахдаа 50м зайг 32.70 секундэд туулан өмнөх рекордыг эвдсэн байна.

    Паралимпын наадамд Монгол тамирчдын салхийг хагалж уралдсан Х.Номуун хоёр дахь гараанд гарч амжилттай уралдлаа

    Та бүхэн Паралимпын наадамд оролцож буй Монгол тамирчдын хуваарь, оноолт, үр дүн, мэдээ мэдээллийг msports.mn-ий ТЭМЦЭЭН хэсгээс болон Msports app-аар дамжуулaн цаг алдалгүй авах боломжтой. Msports App татахыг хүсвэл ЭНД дарна уу.