Парис 𝟐𝟎𝟐𝟒 зуны паралимпын наадамд Таеквондогийн спортын эмэгтэйчүүдийн 𝟓𝟐кг-ын жинд өрсөлдөж буй Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт ОУХМ У.Сүрэнжав хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өмнөх ДАШТ-д ялагдаж байсан өрсөлдөгч болох Египетийн тамирчин Салма Али Абд Ал Монеем Хассантай учраа тааран өрсөлдлөө.
Салма Али Абд Ал Монеем Хассан нь өмнө нь Токиогийн паралимпод оролцож байсан туршлагатай, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальтай хүчирхэг өрсөлдөгч байсан юм.
Бүтэн тоглолтод өгөө аваатай өрсөлдсөн хүндхэн тулааны эцсийн мөчид 𝟕-𝟓 харьцаатай ялалт байгуулж, медаль хүртэхэд нэг алхам ойртож байна. У.Сүрэнжав шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө Мексикийн тамирчин Жессика Гарсиатай шөнө 𝟎𝟏:𝟎𝟎 цагаас тулалдана.
Медалийн төлөө өрсөлдөх Жессика Гарсиа нь Мехико хотноо 1995 онд төрсөн өдгөө 29 настай, найман настайгаасаа эхлэн Таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн байна.
Тэрбээр 2020 оноос эхлэн ОУ-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож буй. Өнгөрсөн онд нутагтаа зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аваргын алтан медаль хүртсэн хүчтэй тамирчин бөгөөд 2022 оны Европын аварга, 2023 оны Пан Америкийн Пара наадмын мөнгөн медаль, Дэлхийн аваргын хошой хүрэл медаль хүртсэн туршлагатай, чансаатай тамирчин юм.