Мемфис Гриззлис багийн супер од Жа Морант мөрний мэс засалд орох шаардлагатай болсон ба улмаар түүний улирал энд хүрээд өндөрлөж байна. Морант бямба гарагт бэлтгэл хийж байх үедээ баруун мөрөндөө бэртэл авсан ба MRI шинжилгээнд ороход мэс засал хийх шаардлагатай гэсэн хариу авчээ. Мэс засалд орсон ч энэ улиралд эргэж ирэх боломжгүй хэмээн багийн арын алба мэдээлсэн байна. Морант энэ улиралд Гриззлис багтаа нэгдэж 9 тоглолтод оролцоод байсан билээ.
Жа Морантын улирал дууслаа
Ө
Өсөхбаяр
1 сарын 9

The @memgrizz announced the following medical update: pic.twitter.com/Cr7xKj1Wm4
— Grizzlies PR (@GrizzliesPR) January 9, 2024
Жа Морант оролцсон тоглолтдоо 25.1 оноо, 8.1 оновчтой дамжуулалт, 5.6 самбар дунджилж байсан юм. Мемфис Гриззлис баг 13:23 амжилттайгаар бүсийнхээ 13-р байранд яваа ба тэд ирэх улиралд Стивен Адамс, Жа Моранттайгаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх боломжтой боллоо.