MSports logo
Кэйтлин Кларк WNBA-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолтоор улирлаа дуусгалаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 20

  • Кэйтлин Кларк WNBA-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолтоор улирлаа дуусгалаа

    WNBA-ийн энэ улирлын сүүлийн тоглолтоо Индиана Феверс баг Вашингтон Мистикс багтай хийлээ. Индиана плэй-оффын 6-р байраар гарах нь аль хэдийн баталгаажсан байсан бол Вашингтон Мистикс багийн хувьд плей-оффын боломжоо хадгалахад чухал тоглолт болсон юм. Кэйтлин Кларк хэмээх цоо шинэ супер одтой болсон Феверс багийг үзэхээр энэ оны хамгийн олон үзэгчид цугласан тоглолт боллоо. Вашингтон хотын “Capital One Arena” цэнгэлдэх хүрээлэнд Mystics-ийн Fever-ийг 92:91-ээр буулган авсан тоглолтыг нийтдээ 20,711 үзэгчид цуглаж үзсэн нь WNBA-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгч болж түүхэнд бичигдлээ. 

    Кэйтлин Кларк улирлын сүүлийн тоглолтод 5 самбар, 8 оновчтой дамжуулалт болон 8 оноо авсан нь WNBA-д рүүки улиралдаа хамгийн олон оноо авсан дээд амжилтыг /761/ эвдсэн байна.

    Кэйтлин Кларк WNBA-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тоглолтоор улирлаа дуусгалаа

    Мөн Кларк тус тоглолтод хоёр удаа гурван онооны шидэлт амжилттай болгосон нь улирлын турш нийтдээ 122 дахь удаагаа амжилттай болжээ. Энэ нь мөн Диана Таурасиг давж, WNBA-ийн нэг улиралд гүйцэтгэсэн хамгийн олон алсын зайн шидэлт хийсэн тоглогчдын хоёрдугаарт жагсаж байна. Өмнөх улирал Сабрина Ионеску 128 удаа аркийн араас амжилттай довтолж, рекорд тогтоосон юм. Ийнхү Кэйтлин Кралкийн WNBA-ийн цоо шинэ аялал олон хүний хараанд өртсөн, цоо шинэ рекордууд тогтоосон өнгөтэй улирал болж өндөрлөлөө. Одоо түүнийг Плэй-Оффын гал гарсан өрсөлдөөнүүд хүлээж байна.