MSports logo
ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд

    "Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын буудлагын спортын төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн, Э.Даваахүү нар цэц сорьж байгаа билээ. Олимпын наадмын 7 дахь өдрийн байдлаар манай тамирчид дараах амжилтуудыг үзүүлээд байна.


    ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд

    Эрэгтэйчүүдийн 10 метр гар буун дасгалд ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор 8-р байр эзлэн Монголын буудлагын спортын ТҮҮХЭН АМЖИЛТ тогтоосон юм.


    ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд

    Эрэгтэйчүүдийн 50 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 584 оноогоор 30-р байрт шалгарч тэмцээнээ өндөрлүүлсэн бол эмэгтэйчүүдийн 50 метр урт буун дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 586 оноогоор шигшээ наймд шалгарч, финалын шатанд 407.6 оноогоор 7-р байр эзэлж, Монголын буудлагын спортын түүхэнд нэгэн ШИНЭ ХУУДАС нээлээ.


    ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд

    Буудлагын 10 метрийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 311.3, О.Есүгэн 314.1 тус тус авч, 625.4 багийн оноогоор 16-р байр эзэлсэн юм.

     

    Эмэгтэйчүүдийн 10 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байр, эрэгтэйчүүдийн 10 метр урт бууны дасгалын төрөлд ОУХМ Н.Баяраа 627.0 оноогоор 29-р байрт тус тус шалгарсан билээ.


    Буудлага спортын 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн өнөөдөр финалын шатанд дэлхийн шилдэг 7 тамирчинтай медалийн төлөө өрсөлдөж, 407.6 оноотойгоор 7-р байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

    50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд 32 тамирчинтай өрсөлдөж 589 оноотойгоор дөрөвдүгээр байрт шалгаран шилдэг наймд багтсан. 50м-ийн урт бууны ангилалд өмнө нь манай улсаас медалийн өрсөлдөөнд шалгарч байгаагүй ба ОУХМ О.Есүгэн буудлага спортын тамирчдаас анх удаа уг амжилтыг үзүүлж байна.,

    ПАРИС 2024: Олимпын наадмын буудлагын спортын төрөлд манай тамирчдын үзүүлсэн амжилтууд

    Харин буудлагын спортын хамгийн сүүлийн тэмцээн болох 25 метр гар буун дасгалын төрөлд ОУХМ Э.Даваахүү маань 08 сарын 04-ны өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт өрсөлдөнө. Тамирчиндаа амжилт хүсье!


    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover