MSports logo
НБА-ийн алдрын танхимын гишүүдээр Спайк Ли, Жэк Николсон зэрэг олон алдартнуудыг алдаршуулна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • НБА-ийн алдрын танхимын гишүүдээр Спайк Ли, Жэк Николсон зэрэг олон алдартнуудыг алдаршуулна

    Нейсмитийн сагсан бөмбөгийн алдрын танхимын 2024 оны цоо шинэ ангиа угтан авахаар бэлдэж байна. Энэ удаа кино найруулагч Спайк Ли, жүжигчин Жек Николсон, Билли Кристал, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Алан Хорвиц нарыг алдаршуулна гэдгээ зарлалаа.

    Дээрх одуудыг 10-р сарын 13-нд болох “SuperFan Gallery” ёслолын үеэр домогт тоглогчид болон дасгалжуулагчдын бүрэлдэхүүнүүдийг зарлах юм. 2018 онд байгуулагдсан “SuperFan” галерей нь сагсан бөмбөгийн алдрын танхимын музейн 2 давхарт байрладаг юм.



    НБА-ийн алдрын танхимын гишүүдээр Спайк Ли, Жэк Николсон зэрэг олон алдартнуудыг алдаршуулна

    Спайк Ли нь 1985 оноос хойш Нью-Йорк Никс багийн үнэнч хөгжөөн дэмжигч байсан ба 1985 оны НБА-ийн драфтын тохиролд Нью Йорк хожиж, тухайн үеийн Жоржтаун Хойас од байсан Патрик Эвинг нарыг авч байсан юм. Лигийн талбайн гадуурх хамгийн алдартай шүтэн бишрэгч, Академийн авардсын шагналт кино найруулагч Спайк Ли нь 1994 оны Зүүн бүсийн 5 дахь тоглолтын үеэр Мэдисон Скуар Гарденд Индиана Пэйсерс багийн од Рэжжи Миллертэй шөргөөлцөлдөж явлаа.

    НБА-ийн алдрын танхимын гишүүдээр Спайк Ли, Жэк Николсон зэрэг олон алдартнуудыг алдаршуулна

    Жэк Николсон бол Лос Анжелес Лэйкерс багийн фенүүдийн хувьд хамгийн алдартай гишүүдийн нэг. Тэрбээр 1970-аад оноос хойш буюу "Showtime Lakers" багийн үеэс өмнө тус багийн фен байсан. Оскарын гурван удаагийн ялагч тэрбээр өөрийн нэрийн нарны шил зүүж хамгийн нүүрний эгнээд суух дуртай бөгөөд аль болох олон Лэйкерсийн тоглолтыг үзэхийн тулд киноны зураг авалтын хуваариа тохируулдаг байснаараа алдартай.

    Ийнхүү НБА-ийн үнэнч шүтэн бишрэгчид “Алдрын танхим” хэмээх хамгийн нэр хүндтэй шагналын эзэд болж байна.