Хэнтий аймагт төрж, Норовлин суманд өссөн. 1-5р ангиа сумын төвд өнгөрөөсөн. Багадаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Ер нь багаасаа л урлаг, спортод дуртай байсан. Бүжиглэдэг мөн уртын харайлтаараа багаасаа л хичээллэж эхэлсэн.
Манай аав, ээж 2 их спортлог хүмүүс байдаг. Ээж маань спортын хүн байдаг учраас спортоор хичээллэх сэдэл төрсөн. Анх 1-р анги байхад анги удирдсан багш болон хөнгөн атлетикийн багш нар өсөх ирээдүйтэй хүүхэд байна гэж спарткадад сонгож авч байсан. Ээжээсээ эрч хүч, мотиваци, үлгэр жишээ авч явдаг.
Үг үйлдэл нь зөрдөг, хэлсэндээ хүрч чаддаггүй хүнд хамгийн дургүй.
Хүмүүсээс дэмждэг шүү, хөдөлмөрч шүү, илүү их амжилт гаргаарай гэсэн урмын үгс их ирдэг. Харин зарим хүмүүс хөгжихгүй спортоор яах гэж хичээллэдэг юм бэ? Гэсэн сөрөг үгнүүд ч их ирдэг гэхдээ хариулт нь хөгжихгүй спорт гэж байхгүй, бүх спорт л хөгжинө. Харин миний хувьд энэ спортыг бага ч болов хөгжүүлэхийн тулд л өөрийн сэтгэл зүрхээ зориулж явдаг.
Найз залуу байхгүй. Үйлдэл үг 2 нь зөрдөггүй. Юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, уужуу тайван, халамжтай эрэгтэй хүнд татагддаг.
Тэмцээний хуваариас шалтгаалаад бэлтгэл бол ямар ч үед тасардаггүй, байнгын бэлтгэлтэй байдаг. Хамгийн ихдээ өдрийн 3 бэлтгэл хийдэг. Тэмцээн дөхсөн үед өдрийн 1 бэлтгэл хийдэг. Тэмцээний өмнө сэтгэлзүй гэвэл өөрийгөө аль болох тайван байлгах талаас нь өөр юманд сатаарч тэмцээний дарамтыг авахгүй байхыг хичээдэг.
Хөнгөн атлетикаас гадна бадминтоны спортоор өсвөр насандаа 1 жил хичээллэдэг байсан,тоглох дуртай. Чөлөөт цагаараа ном унших, ууланд алхах дуртай. Ер нь номд маш их хоббитой, ном бэлгэнд авах дуртай.
Крашладаг олны танил хүн гэвэл content creator “Tushig”. Яагаад гэвэл хөөрхөн, гоё биетэй мөн контентууд нь болон байгаа байдал нь хөгжилтэй байдаг.
Хөнгөн атлетикийн тамирчин болоогүй байсан бол багш л болох байсан байх. Багадаа ганцаараа хүнд юм зааж байна гэж тоглодог байсан.