2002 оны 7-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл тавуулаа. Манай аав залуудаа сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан. Багадаа маш шартай хүүхэд байсан. Бага байхдаа эдийн засаг, санхүү талаар мэргэжил эзэмшинэ гэж боддог байсан. Учир нь эмээ маань багаас минь тооны хичээл зааж сургасан.
Сагсан бөмбөгийн спортоор анх 14 наснаасаа хичээллэж эхэлсэн. Анх Тамираа багш маань өөрийнхөө бэлтгэлд хамруулж сагсан бөмбөгөөр хичээллэх гол суурь тавигдсан. Сагсан бөмбөг хувь хүнийг маш олон талаар нь хөгжүүлдэг. Маш сайхан хамт олонтой болгодог гайхалтай спорт учраас одоо болтол хайртай, тууштай хичээллэж байна. Хамгийн дурсамжтай мөч гэвэл зуны 3 сар Жавхлант зуслан дээр бэлтгэл хийдэг байсан үе.
Дээд лигийн хувьд шинэ ордонтой, зохион байгуулалттай сайтай, бүх багууд хүчтэй өрсөлдөгч нар болж чадсан гайхалтай улирал болж өнгөрсөн. IHC Apes баг орсон шалтгаан гэвэл дотоод уур амьсгал сайтай , арын албаныхан нь үнэхээр тамирчдаа гэсэн сэтгэлтэй. Мөн Монгол, гадаад гэсэн 2 дасгалжуулагчтай байсан нь таалагдсан. Улирлын дараа бэлтгэлээ сайн хийж ирэх улиралд нэг шат ахиж орж ирнэ гэсэн бодол төрсөн.
Эмэгтэй хүний оронд нэг өдөр орж үзвэл эрэгтэй хүнтэй уулзаж үзээд ямар эрчүүд хамгийн дургүйг нь хүргээд байдаг гэдгийг олж мэднэ.
Крашладаг олны танил хүн бол Angelina Jolie
Дуртай кино Notebook. Гоё хайрын тухай кино учраас дуртай.
Цэвэрч, ямар ч үед өөрийнхөөрөө байдаг эмэгтэй хүнд дуртай
Спортын мастер цолтой. Ойрын зорилго сургуулиа амжилттай төгсөх.
Эргэн тойрны хүмүүсээс нэг хүний бодлыг уншиж үзэх боломж байх байсан бол ээжийгээ сонгох байсан. Миний төлөө яаж, хичээж, хүүгийнхээ төлөө гаргадаг сэтгэл, хайр халамж бүх зүйлийг нь бүүр илүү ойроос мэдрэх байсан.
Хобби чөлөөт цагаараа кино үзэх дуртай.