MSports logo
Парис 2024: ОУХМ О.Хүслэн шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө Израйлын тамирчинд даралтаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • Парис 2024: ОУХМ О.Хүслэн шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө Израйлын тамирчинд даралтаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

    Парисын олимпын жүдо бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн -78 кг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Отгонбаярын Хүслэн эхний шатанд 2021 оны Антальяагийн Гранд Сламын хүрэл медальт Эквадор улсын тамирчин Ванесса Чалаг буулган авч шигшээ 16-д шалгарсан.  

    Парис 2024: ОУХМ О.Хүслэн шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө Израйлын тамирчинд даралтаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

    Шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тэмцээний D хэсгийг тэргүүлэгч, өмнөх олимпын хүрэл медальт, 2023 оны Дэлхийн аварга Израйлын тамирчин Инбар Ланиртай учраа таарч барилдав. Барилдааны эхнээс санаачилгатай, тэнцүү үзсэн ч төгсгөл хэсэгт Ланирын тохох мэхэнд вазари алдаж, улмаар даралтад орон 10 секунд гарч чадалгүй байсаар цэвэр ялагдлаа. Ийнхүү 19 настай ОУХМ О.Хүслэн анхны олимподоо оролцохдоо шигшээ 16-аас тэмцээнээ өндөрлүүлж байна.