MSports logo
ПАРИС РОЛЕКС МАСТЕРС: РАФЭЙЛЬ НАДАЛЬ, ДАНИИЛ МЕДВЕДЕВ, ЭНДИ МЮРРЕЙ НАР ЭХНИЙ ТОЙРГУУДАД ЯЛАГДЛАА
  • А
    Админ

    11 сарын 2

  • ПАРИС РОЛЕКС МАСТЕРС: РАФЭЙЛЬ НАДАЛЬ, ДАНИИЛ МЕДВЕДЕВ, ЭНДИ МЮРРЕЙ НАР ЭХНИЙ ТОЙРГУУДАД ЯЛАГДЛАА

    Талбайн теннисийн эрэгтэйчүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Парис Ролекс Мастерс 2022” Франц улсын Парис хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Нийт 5 сая 400 мянган еврогийн шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан төрөлд Дэлхийн шилдэг 56 эрэгтэй теннисчин өрсөлдөж одоогийн байдлаар шөвгийн 16 тамирчин шалгараад байна. Харин хосын төрөлд Дэлхийн шилдэг 24 эрэгтэй хослол оролцож байгаагаас эхний тойргийн дараах байдлаар 16 хослол шигшигдэн тэмцээнээ үргэлжлүүлэх болзлоо хангасан юм. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эхний хоёр тойргийн дараагаар үзэгчдийн таамгийг эвдсэн хэд хэдэн сонирхолтой тоглолтууд боллоо. Дэлхийн чансааны номер хоёр “Их Дуулга” тэмцээнд хамгийн олон буюу 22 удаа түрүүлсэн Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль хоёрдугаар тойрогт, Дэлхийн чансааны 31-д эрэмбэлэгдэж байгаа 25 настай Америк залуу Томми Полд ялагдаж олныг гайхширууллаа. Рафйэль Надаль тус тоглолтын эхний сетэд 6:3 харьцаатай ялалт байгуулан эхлүүлсэн ч хоёр, гуравдугаар сетүүдэд 6:7, 6:1-ээр дараалан ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэхээр болсон билээ.

    Мөн Дэлхийн чансааны номер 3 Даниил Медведев, Дэлхийн чансааны 25 Австрали теннисчин Алекс де Минаурд 2:1 гэсэн сетийн харьцаатай ялагдсан бол, Дэлхийн чансааны 188-д эрэмбэлэгдэж байгаа Францын Жиллес Симон гэх залуу эхний шатанд, гурван удаагийн “Их Дуулга” тэмцээний гурван удаагийн аварга Английн Энди Мюррей, хоёрдугаар тойрогт Дэлхийн чансааны 11 Америк залуу Тайлор Фриц нарыг ялж шөвгийн 16-д шалгараад байна. “Парис Ролекс Мастерс 2022” тэмцээний финалын тоглолт энэ сарын 6-нд болох хуваарьтай байна.

     

    Э.Мандалбаяр