MSports logo
ИХ БРИТАНИ ПАРИС 2024 ОЛИМПЫН БРЕЙК БҮЖИГЧДИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД ЗОРИУЛЖ 155,000 ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ
  • А
    Админ

    11 сарын 1

  • ИХ БРИТАНИ ПАРИС 2024 ОЛИМПЫН БРЕЙК БҮЖИГЧДИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД ЗОРИУЛЖ 155,000 ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОЖЭЭ

    Брейк бүжгийн төрөл 2024 оны Парисын наадмаас эхлэн олимпийн төрөлд нэмэгдэж байгаа. Их Британи улс 2024 олимпийн Парис хотноо болох анхны олимпийн эрх олгох шатанд тус улсын тамирчдад туслах зорилгоор брейк бүжигчдэд 135,000 фунт стерлинг буюу 155,000 доллар олгосон байна. Энэ мөнгийг Францын нийслэлд болох Их Британийн шигшээ багийн хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дөрвөн байрын нэгийг авах зорилготой долоон тамирчны багийг дэмжихэд зориулахаар болжээ. Их Британийн брейк бүжгийн холбооны ерөнхийлөгч Оливер Уиттл хэлэхдээ "Бид Их Британийн Спортын хөрөнгө оруулалтын сангаас 2024 онд Парист болох бэлтгэлд авьяаслаг охид, хөвгүүддээ дэмжлэг үзүүлэхийн тулд Их Британийн Спортын хөрөнгө оруулалтын сангийн шагналд баяртай байна." “Энэ бол манай спортын хөгжил, өсөлтийн замын дөнгөж эхлэл.” гэлээ. Брейк бүжигчид бусад чөлөөт спортын төрөлтэй зэрэгцэн Олимпийн наадамд Парис хотын Конкорд талбай дээр байр сууриа эзлэх нь манай түүхэн дэх хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр түвшинд брейк хийх боложм юм." Хөрөнгө оруулалт нь 11-р сарын 5-6-ны хооронд Манчестер хотод болох Дэлхийн бүжгийн спортын холбооны Европын аварга шалгаруулах тэмцээний өмнө хийгдлээ.

    Н.Бэлгүүн