MSports logo
УЛИРЛЫГ ТААРУУ ЭХЛҮҮЛСЭН БРҮҮКЛИН НЕТС БАГ СТИВ НЭШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА
  • А
    Админ

    11 сарын 1

  • УЛИРЛЫГ ТААРУУ ЭХЛҮҮЛСЭН БРҮҮКЛИН НЕТС БАГ СТИВ НЭШИЙГ АЖЛААС НЬ ХАЛЛАА

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2022-2023 оны улирал эхэлснээр Брүүклин Нетс баг 2 хожил, 6 хожигдолтойгоор хүснэгтийн  13-р байрт бичигдэж байна. Улмаар Брүүклин Нетс Мягмар гарагт Стив Нэшийг ажлаас нь халсан гэж баг мэдэгдлээ. Туслах дасгалжуулагч Жак Вон өнөө өглөө болсон Чикаго Буллс багийн эсрэг түр дасгалжуулагчаар ажилласан юм. Гэсэн ч Тэд Буллст 108-99-ийн харьцаатайгаар хожигдож, улирлын 6 дахь хожигдлоо амслаа. Нэшийг 5 хожигдолын дараа ажлаас нь халсан юм. Стив Нэш карьерынхаа анхны ахлах дасгалжуулагчийн ажилдаа 94 хожил 67 хожигдол гэсэн амжилт үзүүлсэн ч багийн од тоглогчдийн оролцоотой цуврал маргаанууд гол төлөв яригдаж байлаа. Тус багийн ерөнхий менежер Шон Маркс мэдэгдэлдээ "Бид Стивд сүүлийн хоёр улирлын турш манай франчайзинд авчирсан бүх зүйлд нь талархал илэрхийлэхийг хүсч байна. Ахлах дасгалжуулагч болсноосоо хойш Стив урьд өмнө хэзээ ч байгаагүй олон сорилттой тулгарсан бөгөөд бид түүний бүрэн эрхийн хугацаанд манлайлал, тэвчээр, даруу байдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Хувь хүний хувьд энэ бол маш хэцүү шийдвэр байсан. Гэсэн хэдий ч улирал хэрхэн эхэлсэн талаар нэлээн ярилцаж, үнэлсний эцэст бид энэ цаг үед өөрчлөлт хийх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.” гэв.

    Кевин Дурант, Кайри Ирвинг нартай холбоотой шуугианууд, сахилга батгүй болсон зэрэг Брүүклин Нэтсийн тухай ар, араасаа гарсан асуудалд Нэш маш их сэтгэлээр унаж, од тоглогчдоо удирдаж чадахгүй байна гэж шүүмжлүүлэхэд хүрсэн.  Нэш Твиттер хуудсандаа эзэн Жо Цай болон Маркс нарт талархал илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ "Тоглогчид, гүйцэтгэлийн баг гээд бүхий л ажилчидтай өдөр бүр ажиллахад таатай байсан. Би мэргэжлийн ур чадвартай, авъяаслаг хамт олон болох дасгалжуулагчийн багтаа баярлалаа.” гэлээ.  Багийн тоглогч Кевин Дурант энэхүү мэдээг сонсоод цочирдсон тухайгаа хуваалцсан байна. Нойрноосоо сэрээд  зурагтаар гарсан мэдээг харсан, үнэхээр цочирдом байлаа. Гэхдээ NBA-д энэ бол хэвийн зүйл" гэжээ. 

    Н.Бэлгүүн