MSports logo
10 хүртэлх насны УАШТ-д ховд Вестерн клуб аваргаар тодорлоо
  • А
    Админ

    6 сарын 15

  • 10 хүртэлх насны УАШТ-д ховд Вестерн клуб аваргаар тодорлоо

    2023 оны 06-р сарын 08-ны өдөр эхэлсэн МХБХ-ны Охид, Хөвгүүдийн 10 хүртэлх насны УАШТ-ий хаалтын ажиллагаа мягмар гарагт боллоо. Нийт 6 хоногийн турш МХБХ-ны талбайд 37 баг 450 гаруй бяцхан хөлбөмбөгчид амжилттай оролцож, хурд хүч авхаалж самбаагаа харуулж аварга багаа тодрууллаа. МХБХ-ны талбайд хоёр мини талбай засан өсвөрийн тамирчдын дунд 2023 оны улсын аваргуудыг тодруулсан юм. Мягмар гарагт медальт байруудын төлөө тун сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтууд явагдаж 4-р байранд А.Амарболд дасгалжуулагчтай  "Ховд Вестерн" клубийн 2-р баг, хүрэл медалийг Ц.Ганпүрэв дасгалжуулагчтай "Football Plus" клуб, мөнгөн медалийг Н.Баттулга дасгалжуулагчтай "Хараацай" клуб аваргын алтан медаль цомын эздээр Б.Санжаа дасгалжуулагчтай "Ховд Вестерн" клубийн 1-р баг тус тус тодорлоо. МХБХ-ны U14, U16 насны лигийн тэмцээнүүд эдгээр өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бол Моби дээд лигийн тэмцээн шигшээ багийн тоглолттой өдрүүдийг харгалзан энэ сарын 24 хүртэл түр завсарлаад байна.