Хөлбөмбөгийн их наадмуудын нэг “Евро-2024” эхлээд удаагүй байгаа энэ үед тус тэмцээний аварга авах хамгийн өндөр магадлалтай баг болох Английн шигшээ баг өчигдөр хэсгийн анхны тоглолтоо хийлээ. Английн шигшээ Сербийн шигшээ багтай хийсэн эхний тоглолтдоо 1-0 харьцаатай хожил байгуулахад өдгөө 21 настай Жүд Беллингхэм 64 дэх минутад цорын ганц хожлын гоолыг оруулж шуугиан дэгдээлээ. Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт "Тэр тоглолтын зохиолыг өөрөө бичдэг" хэмээн богино бөгөөд үнэтэй дүгнэлт хийжээ.
Англичууд 20 жилийн өмнө Европын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтдоо хожигдсон ч Уэйн Рүүни Францад өөрийгөө таниулж, дэлхий нийтэд өөрийгөө батлан харуулсан. Рүүни эхний гурван тоглолтдоо дөрвөн гоол оруулсан ч шөвгийн наймд бэртлийн улмаас оролцож чадаагүй. Улмаар Английн шигшээ баг торгуулийн цохилтоор хожигдсон билээ. Евро-2024 тэмцээнд Английн тэр тасарсан итгэл найдварыг Беллингхэм тээж байгаа ба шүтэн бишрэгчид нь түүнд асар их итгэл найдвар хүлээлгэж байна.