MSports logo
Конор МакГрегор Майкл Чандлертэй хийх тулаанд бэртлийн улмаас оролцохгүй
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 14

  • Конор МакГрегор Майкл Чандлертэй хийх тулаанд  бэртлийн улмаас оролцохгүй

    Мэргэжлийн тулаанч Конор МакГрегор 6-р сарын 29-нд Лас Вегаст болох UFC 303 тэмцээнд Майкл Чандлертай тулалдахгүй хэмээн UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт өнөөдөр мэдэгдлээ. Тэдний тулаан тухайн өдрийн оргил тулаан байсан ч МакГрегорын бэртлийн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Энэ нь МакГрегорын мэргэжлийн тулааны түүхэнд анх удаа ямар нэгэн шалтгаанаар тулаанаас хасагдсан анхны тохиолдол болж байна. 

     

    Конор МакГрегор Майкл Чандлертэй хийх тулаанд  бэртлийн улмаас оролцохгүй

    Дана Уайтын хэлснээр, борлуулалтын явц UFC-ийн дээд амжилт тогтоохоос гадна ойролцоогоор 20 сая доллароос дээш ашиг олох магадлалтай байжээ. МакГрегор, Чандлер хоёрын дундах аваргын төлөөх тулааныг дахин товлох эсэхийг UFC хараахан хэлж мэдэхгүй байна гэв. Өдгөө 35 настай МакГрегор 2021 оны долоодугаар сард Дастин Порьет техникийн нокаутаар хожигдож хөлөө хугалснаасаа хойш анх удаагаа эх спортдоо эргэн ирэхээр болоод байсан билээ. Зургаадугаар сард болох байсан тулааныг цуцалсан нь МакГрегор, Чандлер хоёрын хооронд өрнөсөн мөргөлдөөнийг талаар болгож, тэдний тулааныг хүлээж байсан үзэгчдийн урмыг хугалав. Bellator MMA-ийн аварга асан Чандлер 2022 онд анх МакГрегорыг тулаанд дуудаж энэ онд биеллээ олох байсан билээ.