MSports logo
Дрэймонд Грийн: Милаукий Бакс, Бостон Селтикст аваргын цом бэлэглэсэн
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 14

  • Дрэймонд Грийн: Милаукий Бакс, Бостон Селтикст аваргын цом бэлэглэсэн

     Яг одоо NBA-ийн шигшээ цуврал үргэлжлэн явагдаж байна. Финалд шалгарсан Бостон Селтикс баг Даллас Маверикс багийг цувралд 3-0 харьцаатай илүүрхэж яваа. Энэ цаг үед NBA-ийн хэд хэдэн од тоглогчид Милаукий Бакс баг энэ жилийн аваргын цомыг Бостон Селтикст бэлэглэсэн гэж үзэж байна. Филадельфи 76 багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд өөрийн сошиал хуудаснаа “Бостонд аваргын цомыг Бакс өгчихлөө юу?” хэмээн асуулт тавьсан нь олон хүмүүсийн анхааралд өртөж, Голден Стэйт Уарриорсын довтлогч Дрэймонд Грийн үүнд нь хариулсан байна. 

    Дрэймонд Грийн өөрийн хөтлөн явуулдаг "The Draymond Green Show" подкастын өчигдрийн дугаарт "Жоэлийн асуултын хариулт бол тийм ээ, тэд тэгчихлээ. Үнэндээ Жрү Холидэйг солилцоонд оруулсан учраас өнөөдөр бид Бостонг финалд харж байна. Жрү бол үнэхээр сайн хамгаалагч, мөн чадварлаг тоглогч, бөмбөгтэй ч, бөмбөггүй ч тоглож чадна. Милаукий Бакс Жрү Холидэйг авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой байсан гэж би бодож байна” хэмээн хариулжээ.

    Дрэймонд Грийн: Милаукий Бакс, Бостон Селтикст аваргын цом бэлэглэсэн

    Милаукий Бакс өнгөрсөн улиралд NBA-ийн найман удаагийн бүх од Дэмиан Лиллардыг авчрахын тулд Жрү Холидэйг Блэйзерстэй сольсон. Дараа нь Портлэнд Холидэйг Бостон руу явуулж, бидний мэдэх аварга авах гэж Бостон улам хүчирхэг баг болсон билээ. Жрү Холидэй энэ улиралд 73 тоглолтод Селтиксийн төлөө тоглохдоо 24.3 оноо, 4.4 самбар, 7.0 оновчтой дамжуулалт дунджилсан. Харин плэй-оффт 13.2 оноо, 6 самбар, 4.5 оновчтой дамжуулалт дунджлахын хажуугаар эсрэг багийн урд шугамны шилдэг хамгаалагчдыг маш сайн хамгаалсан билээ.