Тус тэмцээний талаар өдгөө 40 настай Жой Честнат "Энэ тэмцээнд анх орсон цагаас Кобаяши миний хамгийн ширүүн өрсөлдөгч байсан. Намайг амжилт үзүүлэхэд тэр л нөлөөлж байлаа. Шүтэн бишрэгчид бидний өрсөлдөөний шинэ бүлгийг удаан хүлээсэн байх. Хүмүүст хүссэнийг нь өгөх цаг нь болсон!" хэмээн мэдэгджээ.
Харин Такеру Кобаяши "Би түүнийг сүүлчийн удаа болгож тавьсныхаа дараа зодог тайлна. Энэ өрсөлдөөн нэлээд удаан үргэлжилж байна. Netflix дээр Жойтой өрсөлдөх нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа шүтэн бишрэгчид маань намайг түүнийг ялахыг шууд харж чадах нь байна" гэжээ. Тэмцээний ирэх есдүгээр сарын 2-нд зохиогдох ба Netflix-ээр шууд дамжуулагдах юм.