Бразилын домогт тоглогч Роналдиньо тус улсын одоогийн хөлбөмбөгийн шигшээ багийг "хамгийн муу баг" тул нэг ч тоглолтыг нь үзэхгүй, бойкотлоно хэмээн амлажээ. Бразилын шигшээ багийн найруулагч, гялалзсан замналынхаа туршид эх орныхоо хамтаар Дэлхийн цом, Копа Америкад түрүүлсэн амжилттай Роналдиньо өнөөдөр одоогийн шигшээг эсэргүүцэн Селечаогийн ямар ч тоглолт үзэхгүй гэдгээ мэдэгдэв. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ийм л зүйл боллоо, надад одоо хангалттай. Энэ бол Бразилын хөлбөмбөгт дуртай хүмүүсийн хувьд гунигт мөч. Тоглолтыг үзэх ямар ч сэтгэгдэл төрөхгүй байна. Энэ шигшээ магадгүй сүүлийн жилүүдийн хамгийн муу багуудын нэг, нэр хүндтэй нэг ч тоглогч байхгүй. Бүгд дундаж тоглогчид. Би багаасаа хөлбөмбөгийн спорттой холбогдсон. Бразилын шигшээ багийн нэг хэсэг болж, энэ улсынхаа өмсгөлтэй тоглохдоо нэг ч удаа ийм муу нөхцөл байдлыг харж байсангүй. Дахин хэлье, ийм ичмээр тоглолтууд миний харж байсан хамгийн муу зүйлүүдийн нэг байлаа. Тиймээс би Копа Америкийн ямар ч тоглолт үзэхгүй, ямар ч ялалтыг тэмдэглэхгүй" хэмээн бичжээ. Бразилын шигшээ баг 6-р сарын 25-нд Коста-Рикагийн эсрэг Копа Америкийн эхний тоглолтоо хийнэ.
Роналдиньо Бразилын шигшээг "Бүх цаг үеийн хамгийн муу баг" хэмээн үзэж, тоглолтуудыг нь үзэхгүй гэдгээ амлав
Ө
Өсөхбаяр
6 сарын 16