MSports logo
Жа Морант эргэн ирсэн тоглолтдоо хожлын шидэлтээр багтаа бэлэг барилаа
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 20

  • Жа Морант эргэн ирсэн тоглолтдоо хожлын шидэлтээр багтаа бэлэг барилаа

    Сахилга батын асуудлаас болж НБА-ын удирдлагаас энэ оны улиралд эхний 25 тоглолтын эрхээ хасуулсан Мемфис Гриззлес багийн од Жа Морант өнөөдөр Нью Орлеанс Пеликансын талбайд улирлын анхны тоглолтдоо оролцлоо. Өнөөдөр Нью Орлеанс багийн эсрэг 34 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ба 115-113 харьцаатай хожил байгуулахад хожлын шидэлт гүйцэтгэж, эргэн ирснээ зарлалаа. Мемфис Гриззлесийн арын албаныхан түүнийг тоглолтод оролцоогүй хугацаандаа сахилга батыг сайн сахиж, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдаж байсныг нь үнэлж байсан байна. 

    Деррик Рөүз ESPN-д өгсөн ярилцлагадаа "Тэр бол хөдөлмөрч *овш. Тийм ээ. Би үүнийг мэднэ. Би түүгээр маш их бахархаж байгаа.Тэр багийнхаа хүссэн бүхнийг хийж байгаа. Тэр өөрийн гэсэн арга барилаа улам бүр бодит болгож байгаад баяртай байна. Бэлтгэлдээ эрт ирж, бэлтгэлийн дараа үргэлж шидэлтийн бэлтгэл хийнэ. Мөн хэзээ ч өөрт нь өгсөн шийтгэлийн талаар гомдоллоогүй. Энэ нь гайхалтай зүйл юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мемфис Гриззлес баг одоогоор 7-19 амжилттайгаар бүсийнхээ 13-р байрт бичигдэж байна.