MSports logo
Бейсболын домогт тамирчин Бэйб Рутын анхны улирлын тоглогчын карт 7.2 сая доллароор зарагджээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 7

  • Бейсболын домогт тамирчин Бэйб Рутын анхны улирлын тоглогчын карт 7.2 сая доллароор зарагджээ

    Нью-Йорк Янкийс багийн домогт тоглогч Бэйб Рутын анх МЛБ-ын лигт элссэн жил буюу 1914 оны улиралд Балтимор Ориолс багт хүчин зүтгэх үеийн маш ховор тоглогчийн картыг дуудлага худалдааны компани болох “Роберт Эдвард Аукшионс” 7.2 сая доллароор зарсан байна. Энэ нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй зарагдсан бейсболын картын гуравдугаарт жагсах мөнгөн дүн болжээ. Энэхүү карт нь одоог хүртэл олдсон Рутын 10 картын нэг бөгөөд Арчибалд Дэвис хэмээх эрхэм 16 настайдаа Балтимор хотын сонин тараагч байхдаа энэхүү картыг сониноос хуулан авч тэдний гэр бүл үе залгамжлан эзэмшдэг байжээ. Уг картыг өнгөрсөн 25 жилийн хугацаанд Бэйб Рутын Балтиморт төрж байсныг дурсах түүхэн дурсгалт газар болох "Бэйб Рутийн музейд" хадгалж байсан байна. 

     

    Бейсболын домогт тамирчин Бэйб Рутын анхны улирлын тоглогчын карт 7.2 сая доллароор зарагджээ

    “Роберт Эдвард Аукшион”-ы ерөнхийлөгч Брайан Дуйер "Энгийнээр хэлбэл, Baltimore News Babe Ruth шинэ тоглогчийн карт бол урьд өмнө үйлдвэрлэгдсэн хамгийн чухал бейсболын карт тул тун үнэ цэнтэй. Энэ карт бол бейсболын түүхийн нэг хэсэг Бэйб Рутийн гарал үүсэлтэй шууд холбоотой юм. Спортын томоохон дурсгалын зүйлсээс гадна Америкийн түүхэн дэх хамгийн ховор цуглуулгын нэгд тооцогдоно” хэмээн үнэлсэн байна.