MSports logo
Премьер лиг түүхэн рекорд тогтоож 8.47 тэрбум долларын телевизийн гэрээ байгуулжээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 5

  • Премьер лиг түүхэн рекорд тогтоож 8.47 тэрбум долларын телевизийн гэрээ байгуулжээ

    Дэлхийн хамгийн том спортын лигүүдийн нэг болох Премьер лиг Скай спортс болон ТНТ телевизтэй 6.7 тэрбум фунт стерлинг буюу 8.47 тэрбум долларын үнэ бүхий дотоодын телевизийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээнд бүтэн улирлын буюу 270 хүртэлх бүх тоглолтыг шууд дамжуулахаар талууд тохиролцжээ. Мөн тус гэрээнд Английн BBC телевиз өдрийн тоглолтын онцлох үйл явдлуудыг харуулахаар багтсан байна. 

    2025-26 оны улирлаас эхлэн нийт дөрвөн жилийг хамарсан энэхүү гэрээ нь "Их Британид спортын хэвлэл мэдээллийн хүрээнд хийгдсэн хамгийн том гэрээ" гэдгийг бусад хэвлэлүүд онцолж байна. Скай спортс нийт таван багцын хөтөлбөрийн дөрвийг нь авсан бөгөөд бямба гарагийн 17:30, ням гарагийн 14:00, 16:30 цагийн тоглолтууд, даваа, баасан гарагийн оройн тоглолтууд, болон долоо хоногийн дундах гурван тойрог зэрэг нэг улиралд хамгийн багадаа 215 тоглолт үзүүлэхээр болсон байна. Харин ТНТ суваг бямба гарагийн 12.30 цагаас эхлэх бүх тоглолт болон долоо хоногийн дундуурх хоёр тоглолтыг дамжуулах ба улиралд дор хаяж 52 тоглолтыг үзүүлнэ гэж ээ. 

    Лигийн одоогийн гэрээний дагуу улиралд 20 тоглолт үзүүлж буй "Амазон" шинэ гэрээнд нэмэгдэн орж чадаагүй байна.