MSports logo
Дэлхийд олимпын үеэр Парисаас илүү аюулгүй газар байхгүй байна гэв
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 5

  • Дэлхийд олимпын үеэр Парисаас илүү аюулгүй газар байхгүй байна гэв

    2024 оны Олимпын наадмын үеэр Парисаас илүү аюулгүй газар байхгүй гэж хотын даргын спортын асуудал хариуцсан орлогч мэдэгдэв. Гэсэн ч өнгөрөгч бямба гарагт Парист халдлага гарсны улмаас нэг герман залуу нас барж, хоёр хүн шархадсаны дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Энэ хэрэг нь нээлтийн ёслолын төлөвлөгөөнд тусгагдсан Эйфелийн цамхагийн ойролцоох газарт болсон. Халдлагын дараа аюулгүй байдлыг баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. Сэжигтнээр Франц эрийг баривчилсан бөгөөд 26 настай залуу Исламын улс бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан нэгэн байжээ. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. "Бидэнд олимпын нээлтийн ёслолд зориулсан онцгой систем бий" гэж халдлагын дараа хотын даргын спортын асуудал хариуцсан орлогч хэлсэн юм. 

    Дэлхийд олимпын үеэр Парисаас илүү аюулгүй газар байхгүй байна гэв

    "Болсон явдал үнэхээр аймшигтай. Бидэнд төлөвлөгөө бий, гэхдээ дэлхийн хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд тохируулж болох хувьсагчууд бий. Хангалттай арга хэмжээ авч байна. Олимпын наадам эсвэл Олимпын цэцэрлэгт хүрээлэнгээс илүү аюулгүй газар, бүс нутаг дэлхий дээр байхгүй." гэжээ. Парис зуны олимпын түүхэнд анх удаа нээлтийн ёслолыг цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хийхээр төлөвлөж байгаа. Харин Парисын төвөөр дамжин Сена голын дагуу 3,7 миль замыг туулж, 160 завь 7-р сарын 26-нд Понт д'Аустерлицээс Понт д'Иена руу хөдөлж, халдлага болсон Куай де Гренеллээс 600 метрийн зайн маршрутыг туулна. 

    Дэлхийд олимпын үеэр Парисаас илүү аюулгүй газар байхгүй байна гэв

    Өнгөрсөн аравдугаар сард Францын хойд нутгийн нэгэн сургуульд багш хутгатай халдлагад өртөн амиа алдсанаас хойш Франц улс аюулгүй байдлын босгоо нэмэгдүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн байна. Израйл-ХАМАС-ын дайны үеэр лалын дайчдын халдлага үйлдэх эрсдэл нэмэгдэж байгааг Европын аюулгүй байдлын албаныхан анхааруулж байгаа бөгөөд хамгийн том аюул болох ганцаараа яваа терростуудын халдлагад өртөх магадлалтай бөгөөд тэднийг мөрдөхөд хэцүү юм.