АНУ-ын Мэйжор лигийн Интер Майами багт хүчин зүтгэж буй, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Мессиг “Тайм” сэтгүүл 2023 оны шилдэг тамирчнаар тодруулаа.
Дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг болох “Тайм” сэтгүүл Мессигийн Мэйжор лигт үзүүлсэн нөлөө болон өнгөрсөн жилийн ДАШТ-ны аваргын цом хүртсэнг нь хүндэлж уг шагналыг авах нь зүй ёсны хэрэг хэмээн үзсэн байна. 2019 оноос хойш шилдэг тамирчдад олгодог болсон тус шагналыг Лионель Месси хүртсэн нь эрэгтэй хөлбөмбөгчин авч буй анхны тохиолдол болж буйгаараа онцлогтой гэнэ. Учир нь энэхүү шагнал АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгчид ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлснийг нь хүндэтгэн олгодог шагнал байсан тул ихэвчлэн эмэгтэй тамирчдад олгодог байжээ. Өмнө нь гимнастикийн домогт тамирчин Саймон Бийлс, бейсболын од Аарон Жюдж, NBA-гийн бүх цаг үеийн онооны лидер Леброн Жэймс нар уг шагналыг хүртэж байжээ.
Мессигийн хувьд 2022 онд Катарт болсон эрэгтэйчүүдийн ДАШТ-д Аргентиний шигшээг ялснаас хойш нэг жилийн дараа ч энэхүү шагналыг эзэн болж байна. Мессигийн АНУ-ын Мэйжор лигт үзүүлсэн нөлөөний жижигхэн жишээг дурдвал: Интер Майами түүнийг гарын үсэг зурсан тухай мэдээ зарласны дараа “Инстаграм” хаяг нь 5.7 сая дагагчтай болж, NFL болон MLB баг бүрийг гүйцэж түрүүлсэн явдал байв. Тэрээр олны анхаарал дунд өрнөсөн анхны тоглолтынхоо сүүлийн минутад чөлөөт цохилтоор хожлын гоолыг оруулж, АНУ төдийгүй дэлхий дахин дахь хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлийг өргөсөн юм.