2000.04.21-нд төрсөн. Эрдэнэт хотын унаган хүүхэд. Ам бүл тавуулаа. Гэр бүл маань надад байгаа бүх зүйл. Манай ээжийн талаас спортын, аавын талаас урлагийн удам байгаа. Нэг өвөө маань урлагийн, нэг өвөө маань спортын хүн байдаг. Багадаа маш дүрсгүй байсан. Тамын хүү, тамаас ирсэн чөтгөр,Саддам Хусейн гэх мэт аль аймар хүмүүсийн нэрээр хочлогддог, тийм дүрсгүй хүүхэд байлаа. Дүүтэйгээ хамт багадаа компьютер их тоглож, хоёр гарын тоглоомууд хамт тоглодог байсан. Нэг баг болж байгаад уралдааны машинууд тоглож өссөн. Миний өндөр 182 см. Дүүтэйгээ хамт лигт тоглох маш гоё байдаг. Намайг орлож нэг байрлалд тоглодог болохоор дүү маань болохоор итгэж, сэтгэл хангалуун байдаг. Өөр хүн байсан бол бас мэдрэмж нь арай өөр байх байсан байх. Гэр бүлийнхэн маань эрүүл байгаарай, дуртай юмаа хийж, өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаарай гэж захидаг.
Сагсан бөмбөг миний хувьд бол амьдрал. Хүн амьдрахын төлөө тэмцдэг. Тэр нь шиг сагсан бөмбөг миний хувьд бол тэмцэл, хэзээ ч зогсохгүй. Би амьсгалж л байх юм бол сагсаа тоглосоор л байх болно. Би маргааш юу хийхээ мэдэхгүй байна, гэхдээ сагс тоглохоо л мэдэж байна. Үргэлж сагс тоглосоор л байх болно. Сагсан бөмбөгийг анх байрны гадаа тоглож сурсан. Өөрт бөмбөг байхгүй, хүүхдүүд бөмбөгтэй ирэхийг хүлээгээд байж байдаг байсан. Тавдугаар ангид байхад манай багш сагсны тэмцээнд дагуулж орсон. Тэр үед хоёрдугаар байранд орчхоод уйлаад, дараа жил нь тэр багуудаа хожно гэж орж ирээд л эргэж буцалтгүй сагсанд дурлаж, том далай руу живчихсэн гэж боддог. Сагс тоглох нь аймар их шар хөдөлгөж байсан анх... Зогсошгүй, хязгааргүй зүйл байсан. Эцсийг нь үзэхийг хүсэж татагдаж, дурлаж байсан болов уу. Сагс тоглож байхад хүмүүсийн алга ташилт, дэмжлэгийг мэдрэх нь их урам зориг болж ирсэн. Сагстай холбоотой хамгийн нандин үе одоо бодоход зөндөө байгаа ч хамгийн гоё нь бол багаасаа Америкт очиж сагс тоглохыг хүссэн, ярьдаг байсан Америкийн тадаар. Америкт очиж өөр хүмүүстэй нэг баг болоод ялж, ялагдаж үзсэн тэр мөч хамгийн нандин, сэтгэлд тод байдаг.
Өмсгөлийн 4 дугаарын хувьд хамаатны ах 4 дугаартай тоглодог байсан болохоор ахыгаа дуурайгаад 4 дугаарыг сонгосон. 4 дугаартай олон гоё тоглогчид байдаг. /Жишээ нь Сербийн тоглогч Milos Teodosic, Монголоос Сэргэлэн ах гээд/ 4 дугаартаа улам дурласан. Багтаа 4 дугаарыг хэн нь авахаа ярилцъя гэж бодож байсан. Намайг Америкаас ирэхэд дүү 44 дугаартай тоглохоор болсон байсан. Болкогийн хувьд Дончич 7 дугаартай, NBA-д тоглохдоо 77 дугаараар тоглож байсан. Тэр нь шиг 44 гэж тоглосон байх.
Олны танил хүмүүсээс крашладаг байсан гэвэл TV Cocktail хамтлагийн Аюуш эгчийг крашладаг байсан. Бүр багадаа... Гадаадаас гэвэл Rihanna.
“Эрдэнэтийн Уурхайчид” багтаа орсондоо азтай гэж боддог. Багийнхандаа маш их баярладаг, багийнхандаа зөндөө их хайртай. Миний хоёр дахь гэр бүл, үргэлж тусалж дэмждэг. Анх багтаа орохдоо багштайгаа уулзаад, дараа нь багийнхаа ах нартайгаа нэг, нэгээр нь уулзаж байсан. Баг сонгохын өмнө олон багууд санал тавьж байсан болохоор сонголт хийхэд нарийн, нэлээн их уулзалтуудын дараа багтаа орохоор шийдсэн. Одоо бол энэ багаа сонгосондоо харамсдаггүй. Цаашид ч олон жил багийнхантайгаа хамт тоглохыг хүсдэг. Сагсан бөмбөгөөс найз нар зөндөө байгаа. Өөр багт тоглодог найзууд ч байгаа.
Чөлөөтэй сэтгэлгээтэй, юмыг сайн ойлгодог эмэгтэй хүний шинж чанарт дуртай. Найз охин байхгүй. Юм сайн ойлгодог, хүчирхэг эмэгтэй хүнд дуртай.
Үлгэр дуурайлал авдаг тамирчид маш их байгаа. Леброн Жэймс, Дуэйн Уэйд, Мэжик Жонсон гэх мэт. Манлайлагч, тэргүүлэгч хүмүүсийг маш их дэмждэг. Үнэнээрээ байгаа real байгаа хүмүүсийг маш их дэмждэг. Тийм шинж чанартай хүмүүс байвал бүгдийг нь л дэмждэг дээ. Цаашдын зорилго гэвэл маш их зорилго байгаа. Гадны улсад тоглоно гэж боддог.
Чөлөөт цагаараа найзууд, ах нартайгаа цагийг их өнгөрөөдөг. Ганцаараа байх боломж гарвал дуу сонсдог, их юм бодоод байх юм бол ном унших дуртай. Дуу их сонсдог. Урлаг, дуу салшгүй холбоотой байдаг, миний цусанд байдаг. Хамтлаг, дуучдын хувьд их судалж сонсдог. Atlanta, Gucci Mane, Future, Lil Baby, Young Thug гээд олон дуучдыг сонсдог. Их эрэл хайгуул хийж, дуу сонсоно. Одоо миний play list-нд 2000 орчим дуу байгаа, дандаа гадаад дуунууд цуглуулсан.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орох боломж гарвал 24 цагаа ашиглаад, 24 цаг унтахгүй. 24 цагаа адал явдалтай өнгөрөөнө. Цагаа хуваарилж байгаад бүх зүйлийг л хийж үзэхийг хүсэх байсан байх. Эмэгтэй хүний талаас яг яадаг юм байна бүгдийг турших байсан. Сагс тоглож үзнэ. Хүн хайрлаж, майрлаад... Эрэгтэй хүнийг загнаж, магнаад... Эрэгтэй хүнээс өөр байдаг бүх л зүйлийг нь мэдэрч, мэдэхийг хүснэ.