Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараагаар дэлхийн чансааг шинэчлэн зарласан ба 65кг-ын жинд Азийн наадмын шинэхэн алтан медальтан Төмөр-Очирын Тулга энэхүү чансааг тэргүүлсэн байна. Жин бүртээ шилдэгт тооцогдох 10 тамирчин танилцуулсан уг жагсаалтад Монгол улсаас гурван бөх багтсан бөгөөд 86 кг жингийн 9-р байрт Г.Бат-Эрдэнэ, 92 кг жингийн 7-р байрт Г.Ганхуяг нар тус тус багтжээ. Ирэх 11-р сарын 4-нд Чили улсын Сантиаго хотод болох Пан-Америкын наадмын дараа сүүлийн улирлын эцсийн чансааг гаргах аж.
Дэлхийн чансааг гаргахад дараах тэмцээний оноог оруулан тооцсон байна.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
- Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
- Азийн болон Пан-Америкын наадам
- Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд