MSports logo
Афганистан улсын шигшээ багтай хийсэн хариу тоглолт 0-1 харьцаатай өндөрлөлөө
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 17

  • Афганистан улсын шигшээ багтай хийсэн хариу тоглолт 0-1 харьцаатай өндөрлөлөө

    Саяхан буюу 10-р сарын 12-нд манай хөлбөмбөгийн шигээ баг 2026 оны ДАШТ болон 2027 оны Азийн цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатанд оролцох эхний шатны хариуцлагатай тоглолтоо Афганистан улсын багтай Тажикистан улсын Душанбе хотын цэнгэлдэх хүрээлэнд хийж 0:1 харьцаатайгаар эцсийн мөчид ялагдсан билээ. Тэгвэл хэн цааш нь шалгарахыг шийдвэрлэх тоглолт 15:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болсон ба 90 минут үргэлжилсэн хүндхэн тоглолтын эцэст 0:1 харьцаатай дахин ялагдал хүлээлээ. Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш өмнөх тоглолтод улаан хуудас авсан учраас энэ тоглолтод түүний байр суурийг О.Мөнх-Оргил гүйцэтгэн ахлагчаар оролцсон юм. Тоглолтын эхний хагаст хаалганы тор огт хөдлөөгүй бөгөөд хоёрдугаар хагасын 62 дахь минутад солилцоогоор орж ирсэн Жабар Шарза 71 дэх минутад цорын ганц гоолыг оруулсан ба манай баг үлдсэн 20 минутад олон идэвхтэй довтолгоо хийсэн ч харамсалтай нь нэг ч гоол оруулж чадсангүй. Ийнхүү Монголын шигшээ баг хоёр тоглолтын нийлбэр дүн 2-0 харьцаагаар хожигдож дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо өндөрлүүллээ. Дашрамд дурдахад Монголын хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 183-т жагсдаг бол Афганистан 25 байраар дээр буюу 158-т эрэмбэлэгддэг юм.

    Гэрэл зургийг: МХБХ-ны хуудсаас