MSports logo
ӨМНӨД СОЛОНГОСЫН U20 ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭ ИТГЭЛ ТӨГС ТЭРГҮҮЛЖ БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 15

  • ӨМНӨД СОЛОНГОСЫН U20 ШИГШЭЭ БАГ ХЭСГЭЭ ИТГЭЛ ТӨГС ТЭРГҮҮЛЖ БАЙНА

    МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд Азийн цомын 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын Е хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Манай улсын хувьд E хэсэгт БНСУ, Малайз, Шри Ланкын багтуудтай багтсан юм. Манай шигшээ баг эхний тоглолтондоо Малайз 1-1-ий харьцаатайгаар тэнцсэн бол өнөөдөр Азидээ чансаа дээгүүрт нэрлэгддэг хүчирхэг БНСУ-ын багтай тоглолоо. Өнөөдөр тив даяар есөн хэсгийн тоглолтууд явагдаж байгаа юм. Бүгд Найрамдах Солонгос улсын баг Шри Ланкыг 6-0, Монголыг 7-0-ын харьцаагаар хожсоноор  Өмнөд Солонгосын шигшээ зургаан оноотой хүснэгтийг тэргүүлж, 2023 онд Узбекистанд болох тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан багаар тодорлоо. Эхний үеийн дараа БНСУ 2:0-ээр тэргүүлж, хоёрдугаар хагаст хүчээ авч, ялалт байгууллаа.

    Тоглолтын 10 дахь минутад Өмнөд Солонгосоос Ким Хи Сын тооны харьцааг нээсэн бол 15 дахь минутад Бае Жүн Хо багийнхаа хоёр дахь гоолыг хийсэн юм. Эхний үед Монголын 20 хүртэлх насны шигшээ баг хамгаалалтандаа анхаарч тоглосон ч хоёр дахь үед Солонгосчуудын довтолгоо улам ширүүссэн байна. Хэсгийн эхний тоглолтондоо Шри-Ланкийг 6:0-ээр буулган авсан БНСУ-ын шигшээ багаас хоёрдугаар үед Ли Ён Жун (54), Ким Ён-Хак (57), Жун Сын-Бэ (57)  нар есөн минутын дотор гурван удаа гоолдож, довтолгооны хурд улам ихэссэн. Тоглолтын сүүлээр 78 дахь минутад Ли Жун-Санг, нэмэлт цагт Ли Ён Жүн гоолдсон юм. Ням гарагт БНСУ-ын шигшээ баг Малайзын багтай тоглох бол Монгол Шри-Ланкатай тоглох хуваарьтай байна. Манай шигшээ багийн хувьд өнөөдөр хожигдсон ч сүүлийн тоглолтуудаас шалтгаалан хэсгийнхээ хоёрт бичигдэх үгүй нь тодорхой болох юм. Хэсэг бүрийн эхний байраар гарсан буюу нийт арван ялагч, хоёрдугаар байрт шалгарсан таван шилдэг шигшээ багууд финалын тэмцээнд оролцож, Узбекистаныг зорих эрхээ авна.