MSports logo
“КОКА-КОЛА” КОМПАНИ 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПЫН ГАЛТ БАМБАРЫН БУУХИАН АЯЛАЛЫН АЛБАН ЁСНЫ ИВЭЭН ТЭТГЭГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    9 сарын 15

  • “КОКА-КОЛА” КОМПАНИ 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПЫН ГАЛТ БАМБАРЫН БУУХИАН АЯЛАЛЫН АЛБАН ЁСНЫ ИВЭЭН ТЭТГЭГЧ БОЛЛОО

    Спортыг үргэлж дэмжиж, олимпын албан ёсны ивээн тэтгэгчээр ажилласаар ирсэн Олон улсын олимпийн хорооны дэлхийн түнш “Coca-Cola” компани “Парис - 2024” олимпын наадмын галт бамбарын буухиан аялалын албан ёсны ивээн тэтгэгчээр тодорлоо. Тэднээс өмнө Францын банкны "Groupe BPCE” олимпын бамбарын буухиан ивээн тэтгэгч болсон бол “Кока-Кола” компани хоёр дахь түнш болж байна. Гурав дахь түнш нь оны эцэс гэхэд тодрох юм. “Кока-Кола” компанийн Францы дахь салбарын ерөнхий менежер Клэр Ревену энэ талаар "Бид бүгдэд нээлттэй наадам зохиоход гар биеэ оролцуулж, сэтгэл хөдлөлөөр дүүрэн мөчүүдийн нэг хэсэг болох үүрэгтэй гэж итгэж байна" гэж хэлжээ.  Кока-Кола нь Парисын ядуу буурай хэсэг болон ойр орчмын бүс нутгаас залуучуудыг сонгож, бамбарын буухианд оролцох ажилд элсүүлэх үйл явцад тодорхой үүрэг гүйцэтгэх болно. Парис 2024 галт бамбарын нэг хэсэг болгон Франц болон хилийн чанад дахь хэлтэс бүрээр зочлох болно гэж найдаж байгаа юм байна. Бамбарын буухиа аялалын эцсийн замыг 2023 онд батлах бөгөөд 70-80 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Бамбарын буухиа 2024 оны 7-р сарын 26-нд болох "Парис-2024" олимпын наадмын нээлтийн ёслол болж, наадам наймдугаар сарын 11-нд, дараа нь паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд болох юм.