MSports logo
Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд бүртгэхээр болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 6

  • Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд бүртгэхээр болжээ

    Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ гэж Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

    Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд бүртгэхээр болжээ

    Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж. Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.