MSports logo
МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд туг барихаар болжээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 5

  • МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд туг барихаар болжээ

    “Рио-2016” паралимпын эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд хүрэл медаль хүртэж Монгол улсын олимпын медалийн тоог нэгээр ахиулсан МУГТ Э.Содномпилжээ энэ оны Парисын паралимпийн нээлтийн ёслолд Монгол Улсынхаа баг тамирчдын тугийг барьж, эх орноо сурталчилах хүндтэй үүргийг хүлээжээ. 

    Дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга МУГТ Э.Содномпилжээ өмнө нь "Рио-2016", "Токио-2020" зэрэг олимпод оролцож байсан туршлагатай тамирчин юм. Дөрвөн жил тутам зохиогддог хүн төрөлхтний спортын их наадамд улсаа төлөөлөн нээлтийн туг барьж буй тамирчид тухайн орондоо итгэл хүлээсэн, хамгийн амжилттай яваа тамирчид байдаг билээ. 

     

    МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд туг барихаар болжээ

    Мөн олимпын нээлтийн ёслолд өмсөх Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаныхны ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бол спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийхээр болсон байна. 

    “Мишээл Амазонка” нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан олон жилийн туршлагатай. Харин “Мизүно” брэндийг сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, шалгаруулсан байна.