MSports logo
ОХУ-ын жүдочид бүтэн багаараа олимпын наадмыг өнжинө
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 5

  • ОХУ-ын жүдочид бүтэн багаараа олимпын наадмыг өнжинө

    Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) Парис-2024 зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцох боломжтой тамирчдын нэрсийг зарласны дотор ОХУ-ын ердөө дөрвөн тамирчин багтсан байна. Хэдийгээр ОХУ нь олимпын наадамд бүтэн багаар оролцох хүсэлтэй байсан ч ОУОХ-оос тус улсаас олимпын эрхийн стандартыг хангасан 17 тамирчин нэг бүрийг шалгасны эцэст дараах дөрвөн бөхийг олимпын наадамд оролцох эрхтэй хэмээн мэдэгдлээ. Энэ оны Душанбэ, Анталяа их дуулгуудын мөнгөн медальт Л.Дали (-63кг), мөн энэ оны Казахстан, Ташкент, Бакугийн их дуулгуудын хүрэл медальт С.Элис (+78кг), -73кг жингийн шилдгүүдийн нэг болох М.Махмадбек, энэ оны Бакугийн их дуулгын +100кг жингийн аварга Э.Валери нарын дөрвөн бөх шалгуурыг давсан байна. 

    ОХУ-ын жүдочид бүтэн багаараа олимпын наадмыг өнжинө

    Шалтгаан нь мэдээж Украины дайны улмаас ОХУ болон Беларусын тамирчдад тавьсан хоригийн дагуу дайныг дэмжсэн, цэрэг, хүчний байгууллагад ажилладаг зэрэг үндэслэлээр тамирчдыг олимпын наадамд оролцохыг нь хориглож байгаа юм. 

    ОХУ-ын жүдо бөхийн холбооноос ОУОХ-ын энэхүү шийдвэрт: "Энэ бол спортын бус аргаар тамирчдыг ялж буй үйлдэл юм. Бид үл хүндэтгэлийг тэвчихгүй. Иймд ОХУ-ын жүдо бөхийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Парис-2024 олимпын наадмаас татгалзаж байна" хэмээн мэдэгдсэн байна. 

    ОХУ-ын жүдочид бүтэн багаараа олимпын наадмыг өнжинө