MSports logo
Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 3

  • Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Counter-Strike 2-ын олон улсын томоохон тэмцээнүүдийн нэг болох FISSURE Playground 3 есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Сужоу хотноо зохион байгуулагдана. Нийт 16 баг оролцох тус тэмцээний шагналын сан нэг сая доллар бөгөөд дэлхийн шилдэг багуудын дунд 1xbet брэндийн албан ёсны түнш The MongolZ баг багтаад байгаа юм.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    The MongolZ баг энэхүү тэмцээний эхний тоглолтоо есдүгээр сарын 8-нд MIBR багийн эсрэг хийхээр болсон. Харин энэ удаагийн тэмцээнд Монголын баг өмнөх бүрэлдэхүүндээ нэг өөрчлөлттэй оролцохоор боллоо. Тодруулбал, багийн үндсэн тоглогч Techno сэлгээнд шилжиж, түүний оронд багийн сэлгээний бүрэлдэхүүнд байсан Cobra тоглохоор болсон явдал.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Techno буюу М.Содбаяр нь хуучин IHC-ийн бүрэлдэхүүнээс The MongolZ-ийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд шилжин орж, тус багийн нэрийн дор нийт 1248 өдрийг өнгөрөөсний эцэст анх удаа сэлгээний сандал руу шилжиж байна.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Techno нь нийт найман Major тэмцээнд оролцсон бөгөөд BLAST Austin Major 2025-д финалд шалгарч, StarLadder Budapest Major 2025-д шөвгийн наймд үлдсэн зэрэг томоохон амжилтуудыг багийнхаа хамтаар үзүүлсэн.


    Тэр дундаа 2025 оны Esports World Cup түүний карьерын хамгийн онцгой тэмцээнүүдийн нэг болсон. The MongolZ аваргын цомыг хүртэхэд Techno 1.39 үнэлгээтэй тоглож, тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан нь түүний карьерын анхны MVP байв.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Сүүлийн үед Techno оролцож буй тэмцээнүүддээ тогтворгүй тоглолт үзүүлж байгаа нь гурван жил таван сарын хугацаанд тасралтгүй тэмцээнүүдэд оролцож, олон өдөр, олон цагаар нислэг хийж, олон тэмцээнд амжилт үзүүлсний дараа хэсэг хугацаанд амрах гэсэн шийдвэр байж болох юм.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Энэ нь senzu болон mzinho нарын адил өөр багт шилжиж байгаа гэсэн үг биш. Тиймээс Techno дараагийн тэмцээнүүдэд The MongolZ-ийн үндсэн бүрэлдэхүүнтэйгээ дахин нэгдэж, хэвийн тоглолтоо үргэлжлүүлэх боломжтой.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно

    Тиймээс энэ удаагийн FISSURE Playground 3 нь зөвхөн Techno-ийн оронд Cobra тоглох болсон үйл явдлаар зогсохгүй, шинэчлэгдсэн бүрэлдэхүүн хэр хурдан ойлголцож, тоглолтын системээ бий болгосныг харуулах анхны том сорилт болох нь.


    Cobra өмнө нь багийн системд тоглож байсан давуу талтай ч DarkMeister, tikuak нартай хамт яг энэ бүрэлдэхүүнээрээ хэр удаан бэлтгэл хийсэн нь тодорхойгүй байгаа нь анхаарал татаж буй үйл явдал юм.

    Cobrazera дараагийн тэмцээнд Techno-гийн оронд оролцоно