Дрэймонд Грийний болчимгүй үйлдлийн дараагаар лигийн зүгээс 10-15 тоглолтод оролцохгүй хэмээн мэдээлсэн. Тэрбээр аль хэдийн 10 тоглолт өнжсөн бөгөөд Уарриорсын дасгалжуулагч Стив Керрээс энэ талаар асуухад “Грийн хэсэг хугацаанд талбайд гарахгүйгээр шийдсэн юм шиг санагдсан. Хэзээ түүнийг эргэж ирэхийг мэдэхгүй байна” хэмээн хэлсэн нь олон хүмүүсийн гайхширлыг төрүүлэв. Мөн тэрбээр "Бид түүн рүү мессеж бичдэг, гэхдээ бид түүнд өөртэйгөө ярилцах, бодох орон зайг өгч байсан. Тэрч ялагаагүй бидэнд бодох хугацаа өгч байх шиг байна” гэж ээ. Дрэймонд Грийн багийн бэлтгэлд ч хамрагдахгүй байгаа ба Стив Керр болон багийн нөхөд нь түүнийг хараагүй удаж байгаа аж ээ. Лигийн түр түдгэлзүүлсэн нөхцөлийн дагуу Грийн багийнхаа эргэн тойронд байж, тэдэнтэй хамт бэлтгэл хийх эрхтэй боловч Грийн багтаа нэгдэхийг хүсэхгүй байхаар шийдсэн бололтой.