MSports logo
Эй'жа Вилсон WNBA-ийн түүхэнд нэг улиралд 1000 оноонд хүрсэн анхны тоглогч болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 16

  • Эй'жа Вилсон WNBA-ийн түүхэнд нэг улиралд 1000 оноонд хүрсэн анхны тоглогч болжээ

    Энэ долоо хоногийн эхээр WNBA-ийн нэг улирлын онооны дээд амжилтыг тогтоогоод байсан Лас Вегас Эйс багийн супер од Эй'жа Вилсон өнөөдөр дахин нэг өвөрмөц амжилт тогтоолоо.

    Өнөөдөр Коннектикат Санс багтай хийсэн тоглолтод 84:71 харьцаатай баг нь хожиж, Вилсон 29 оноо, 9 самбар, гурван оновчтой дамжуулалт, хоёр хаалт гүйцэтгэсэн байна. Тэрбээр 1000 дахь оноогоо дөрөвдүгээр үед үсрэлттэй шидэлтээ амжилттай болгон өөрийн нэр дээр бүртгүүлжээ. 

    Өнгөрсөн жилийн WNBA-ийн MVP өрсөлдөөнд хоёрт орсон Эй'Жа Вилсон энэ жил гурав дахь аваргаа авахаар хүчтэй дайрч байна. Тэрбээр плей-офф ойртож байгаа энэ үед 25-13 амжилттай явахад том тус хүргэж байгаа билээ.

    Эйсүүд энэ долоо хоногт Даллас Уингс, Сиаттл Стормс багуудтай тоглох тул Вилсон өөрийн рекордыг улам бүр ахиулах боломжтой юм. 

    Эй'жа Вилсон WNBA-ийн түүхэнд нэг улиралд 1000 оноонд хүрсэн анхны тоглогч болжээ