MSports logo
Шатрын эмэгтэй шигшээ баг дэлхийн олимпиадад 3-р байранд явж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 16

  • Шатрын эмэгтэй шигшээ баг дэлхийн олимпиадад 3-р байранд явж байна

    45 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад Унгар улсын Будапешт хотод үргэлжилж байна. Хоёр жил тутам болдог Дэлхийн шатрын Олимпиад есдүгээр сарын 10-23-ны өдрүүдэд болох ба манай эмэгтэй шигшээ баг 5 өргийн дараах байдлаар 3-р байранд жасгаж байна. Тэд эхний өрөгт Гватемалын багийг 4-0 харьцаатай, хоёр дахь өрөгт Монаког 3-1, гурав дахь өрөгт Перу улсын шигшээг 2½ - 1½ харьцаатай, дөрөв дэх өрөгт дэлхийн чансаатай багуудын нэг Испаний шигшээг 1½ - 2½ харьцаатай, өнөөдөр шөнө мөн дэлхийн шилдэг шатарчидтай АНУ-ыг 2½ - 1½ харьцаатай тус тус ялж, 10 оноотойгоор Энэтхэг, Армин улсуудын араас гуравдугаар байранд бичигдэж байна. Манай шигшээ баг 2022 оны шатрын олимпиадад шатрын АНУ-ын хүчирхэг багийг ялж байсан түүхтэй. тэр, улсын ч тэр хөгжлөөрөө дэлхийд өнгөлдөг Америкийн шигшээг ялсан түүхтэй.

    Шатрын эмэгтэй шигшээ баг дэлхийн олимпиадад 3-р байранд явж байна

    45 дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдийн ангилалд 181 орны баг өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн багт IM Г.Амартүвшин, FM С.Чингүүн, FM Э.Баасансүрэн, IM Э.Амилал, FM Х.Итгэлт нар оюун ухаан сорьж буй. Харин эмэгтэйчүүдийн багт WGM Т.Мөнхзул, IM, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, WGM Д.Номин-Эрдэнэ, WFM Э.Хүслэн, WCM Б.Мөнгөнзул нар өрсөлдөж байгаа юм.

    Тэд өнөөдөр буюу зургаа дахь өрөгт Гүржийн багтай өрсөлдөх бол Монголын эрэгтэй баг таван тоглолтоос хоёр хожиж, хоёр тэнцэж, нэг хожигдолтойгоор 196 орноос 53 байрт эрэмбэлэгдэж байна. Эрэгтэй баг өнөөдөр Болгарын багтай тоглоно.

    Манай Улсын шатарчид 2022 онд болсон 44 дүгээр олимпиадад 162 орноос багаараа 15 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт болсон. Харин Монголын тамирчдаас тус тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл, 1960 онд Л.Мягмарсүрэн IV ширээнд алт, 1964 онд Т.Үйтүмэн II ширээнд алт, 2022 онд Б.Мөнгөнзул IV ширээнд алтан медаль хүртэж байв. Монголын баг тамирчдадаа амжилт хүсье!