MSports logo
Олон улсын олимпын хороо “Испортын Олимп” зохион байгуулах талаар судалж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 20

  • Олон улсын олимпын хороо “Испортын Олимп” зохион байгуулах талаар судалж байна

    Энэтхэгийн Мумбай хотод ОУОХ-ны 141 дүгээр чуулган саяхан болж нээлтийн ёслолын үеэр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах "ОУОХ-ны харьяа Шинэ спортын хороонд Испортын олимп зохиож болох талаар судлахыг даалгасан" хэмээн мэдэгдэв. Дэлхий даяар гурван тэрбум хүн Испортоор хичээллэж, тоглоом тоглодог ба тэдний 500 сая гаруй нь виртуал спорт, компьютер болон өөр төхөөрөмж ашиглан тоглодог спортуудыг сонирхдог гэсэн судалгаа гарсан байна.  Хамгийн чухал нь эдгээр спорт сонирхогчдын дийлэнх хувь нь 34-өөс доош насныхан байгаа нь энэхүү төрөл цаашдаа хөгжих боломжтой спортын төрөл хэмээн үзсэж дээрх шийдвэрийг гаргажээ.  

    2018 онд Лозанна хотод болсон Испортын чуулганы дараа Испортын төрлүүдтэй харилцах бүлэг үүсгэсэн.  Үүний дараа Испортын оролцогч талуудтай харилцах платформтой болсон бол 2021 онд Олимпын Виртуал тоглоомын анхны тоглолтыг хийсэн байна. Энэ оны эхээр Сингапурт болсон Испортын долоо хоногийн арга хэмжээ 500.000 гаруй тоглогчдыг татаж, телевиз болон шууд дамжуулалтаар 6 сая гаруй хүн үзсэн ба үзэгчдийн 75 хувийг нь 13-34 насныхан бүрдүүлсэн байна.   

    Үүнийг дүгнэн Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Энэ бүхэн Испортын хувьд ирээдүйтэй эхлэл. Одоо эхлэл гэж байгаа ч ямар ч спорттой адил хөгжиж урагшлах нь дамжиггүй” хэмээн хэллээ. Иймд Испортын Олимп гэх шинэ наадам удахгүй нэмэгдэх өндөр магадлалтай болоод байна.